Монгол улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв.
Их шөвөгт "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Батхаан Ойл ХХК, "Ховд" дэвжээ ний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, Бес Богда дэвжээний бөх, улсын заан Б.Серик нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Э.Даш нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх Niutron 4wd автомашин, үзүүр бөх 4 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм.
Нэрэмжит барилдаанаа зохиож буй Улсын харцага О.Бахытад МҮБХ болон хамт барилдаж явсан үе тэнгийн бөхчүүд, шавь нар, найз нөхөд, нутаг орныхон зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
“Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна