Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан ирэх дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д болох тов гарсан. Э.Цэндбаатар энэ удаад WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдах гэнэ. Хэрэв энэ тулаанд ялалт байгуулбал аваргын бүсний төлөө тулалдах тулаанчдын тоонд багтана.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч Дэлхийн боксын чансаагаар 8-т эрэмблэгдэж байгаа контендер түвшний боксчин Тажикстаны Мухаммед Якубов. Мэргэжлийн рингэнд 25 тулаан хийж 23 ялалт байгуулсан. 23 ялалтынхаа 12 тулааныг хүнд цохилтоор буулган авчээ. Мэргэжлийн боксын эхний тулаанаа 2015 оны 12 дугаар сард хийж байжээ. Насны хувьд Э.Цэндбаатараас нэг насаар буюу 30 настай.
Харин Э.Цэндбаатарын хувьд 14 ялалтынхаа зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байсан. Э.Цэндбаатар энэ чансааны 16 дугаар байрт эрэмблэгдэж байгаа. Нурууны хувьд Э.Цэндбаатар 163 см, Якубов 165 см өндөр аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна