Ой уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг

Moderator
4 цаг 23 минутын өмнө

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Олон улсын ойн өдөр”-ийг тэмдэглэдэг.

Энэхүү өдрөөр ой, модны байгаль, нийгэм, эдийн засагт гүйцэтгэж буй үнэлж баршгүй үүргийг олон нийтэд таниулах, ойн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих зорилготой юм.

2026 онд дэлхий нийтээр “Ой ба эдийн засаг” (Forests and Economies) уриан дор тэмдэглэж байна.

Ой мод нь биологийн олон янз байдлыг хамгаалахад болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ой модыг хамгаалах нь эх дэлхий, хүмүүн төрөлхтний сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна