Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Сэлбэ хотын бүтээн байгуулалтын талбарт 831 инженер техникийн ажилтнууд болон мэргэжлийн ажилчид 53 машин механизмтайгаар төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэж байна.
Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна.
Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина.
Сэлбэ хот нь орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд 10 мянга гаруй түр ажлын байр бий болгож, улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах юм.

















ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдана
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Улаанбаатарын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд 8-9 хэсэгт хуваан засварлана
Ой уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна