Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Амгаланбаяр нарт холбогдох эрүүгийн хуулийн 22.1-1 бусдад давуу байдал олгох 22.4-2 хахуул авах 22.5-1 хахуул өгөх гэмт хэрэгт Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг шийдэгдэлгүй анхан шатны шүүхэд хоёр дахь жил рүү гээ шилжиж байна.
Энэ хугацаанд Заамар сумыг төлөөлөн Л.Амгаланбаяр Төв аймгийн Иргэдийн төлөлөөгчдийн хуралд сонгогдож аймгийн бодлогыг тодорхойлж яваа нэгэн түүний хэрэг яагаад шийдэгдэхгүй байгаа нь улс төртэй маш нягт холбоотой өөрөөр хэлбэл Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 төлөөлөгч Ардчилсан намаас бол Монгол Ардын намаас 20 төлөөлөгч сонгогдож өдгөө ардчилсан нам эрх барьж байгаа бөгөөд Л.Амгаланбаярыг шүүхээр гэм буруутайд тооцож шийдвэл Ардын нам засаглах боломж бүрдэх тул Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон Төв аймгаас сонгогдсон Ардчилсан нам шүүхэд нөлөөлж байгаа юм биш гэж хардах эрх төрөх нь гарцаагүй нөгөө талдаа маш тодорхой хэрэг шүүхэд шийдэгдэхгүй он удаан жил барьж байгаа нь шүүхэд итгэх итгэл буурч албан тушаалын эрх нөлөөтэй хүмүүсийн хэрэг шийдэгдэхгүй удаашрах түүнийг завхаруулах том шалтгаан болж байна.
Авилга албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаа албаны нөлөө нь гэмт хэргийг шийдвэрлэхэд удаашруулдаг хэрэг сунжрах гол шалтгаан болдог тул албан тушаалыг нь түдгэлзүүлэх хуулийн бүрэн боломжтой гэтэл уг ажиллагааг хийхгүй явсаар байгаа нь нэг талдаа хардлага төрүүлж байна.
Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 02 сарын 18 өдөр хурал зарласан боловч мөн Л.Амгаланбаяр төлөөлөгч нарын тэргүүтэй шүүгдэгч нараас хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж шүүх хуралдаан хойшлож тов тогтоогүй дахин алга болж байна. Хэзээ хэргийг эцэслэн шийдвэрлэх вэ Төв аймгийн шүүх?

Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаярт холбогдсон хэргийг дурдвал:
Тэрбээр 1. Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр Хайлааст багт алтны бичил уурхайн чиглэлээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг иргэн Э.Бямбасүх ашиг сонирхлын үүднээс түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Цэндсүрэнгийн Хаан банкны дансаар дамжуулан хахууль авсан.

Эх сурвалж Shuukh.mn, Ubn.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдана
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Улаанбаатарын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд 8-9 хэсэгт хуваан засварлана
Ой уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна