Хүүхдийн тэтгэмжээ нэг жил долоон сарын хугацаанд төлөөгүй иргэнийг баривчилжээ

Moderator
2026/03/20

Хүүхдийн тэтгэлгийг удаан хугацаанд төлөхөөс зайлсхийсэн иргэнд шүүхээс хариуцлага тооцсон талаар холбогдох байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, төлбөр төлөгч Б.С нь нэг жил, долоон сарын хугацаанд хүүхдийн тэтгэлгээ төлөөгүйгээс 5,288,000 төгрөгийн өр хуримтлуулсан байна. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад 2,168,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл өртэй хэвээр байжээ. Иймд шүүхээс түүнд 20 хоногийн хугацаагаар баривчлах, мөн зан үйлд нөлөөлөх 40 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан байна. Албаны эх сурвалжийн зүгээс хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд тухай бүр төлөх үүрэгтэйг сануулж, төлбөрөөс зайлсхийх нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болдгийг анхаарууллаа.

 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.202
    2026/03/20

    Өвөрхангай буянжаргалийн буянбаяр өгөлгүй 2жил болж байна яаж авах вэ

    Хариулах
    • 66.181.180.185
      2026/03/20

      Tsagdaad handaach

  • 66.181.181.51
    2026/03/20

    Зөв. Зохих арга хэмжээ авсан нь зөв.

    Хариулах