Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн хамтаар ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппыг хүлээн авч уулзлаа.
ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппын хувьд монголд эмнэлгийн эрүүл ахуй ба яаралтай түргэн тусламж төслийг 2010 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж буй юм. Тус төслийн үр нөлөөгөөр 15 жилийн хугацаанд эмнэлгийн эрүүл ахуй эрс сайжирч, гепатитын халдварыг бууруулах, үр нөлөөтэй зөв вакцинжуулах, гарын халдваржүүлэлт зэрэг эрс сайжирсан гэлээ.
Цаашид оношлуурын дурангийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, шүдний эмнэлгүүдийн аппарат, тоног төхөөрөмжийн халдваргүйжүүлэлтийг сайжруулах шаардлага байгааг онцоллоо. Мөн олон эмийн дасалтай бактерын тархалтыг хэрхэх талаар ХБНГУ-аас багш, эрдэмтэн докторууд ирж сургалтуудыг хийсэн талаар танилцуулав.
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлчүүдийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн салбарын хамгийн чухал хэсэгт анхааран 20 шахам жил ажиллаж байгаад талархал илэрхийлээд оношлууруудын дуран, тоног төхөөрөмжүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нь дэмжиж ажиллана гэлээ. Мөн түргэн тусламжийн 103 төвийн менежмент, эмч ажилчдын чадавхыг сайжруулж сургах асуудлаар санал солилцов. Талууд зөвхөн эрүүл мэндийн салбараар тогтохгүй өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа
Лаг шатаах үйлдвэр төслийн бүрэн шинжилгээний ажлын хэсэг техник, санхүү болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл маргааш хаагдана
Сэтгэгдэл бичигдээгүй байна