Монгол Улс, АНУ-ын Төрийн департамент хоорондын XVII удаагийн Улс төрийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Гадаад харилцааны яаманд 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Марк Десомбрэ нар тус тус тэргүүлэв. Уулзалтад мөн ЭЗХЯ, БХЯ, АҮЭБЯ, ЦХИХХЯ, ЭХЯ зэрэг холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, АНУ-ын “стратегийн гуравдагч хөрш”-ийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн явц, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэв. Түүнчлэн шууд нислэг нээх бэлтгэлийг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хиймэл оюун ухаан, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Мөн Монгол, АНУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон АНУ-ын Мянганы сорилтын корпорац-ын Усны компакт гэрээ товлосон хугацаандаа, батлагдсан төсөвтөө багтан амжилттай хэрэгжиж дуусаж буйг талууд онцлон тэмдэглэж, цаашид ийм төрлийн хамтын ажиллагааг бусад салбарт үргэлжлүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Талууд цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл маргааш хаагдана
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Сэтгэгдэл бичигдээгүй байна