Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр ая тухтай үйлчлүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд парк шинэчлэл хийж, төлбөрийн цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө нь нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлж байна. Ингэснээр орлого нэмэгдэж байгаа. 2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдсэн. Харин энэ оны эхний хоёр сарыг өмнө жилийн мөн үетэй харьцуулахад орлого 1.4 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчийн тоо 8.5 хувиар нэмэгдсэн тооцоотой байна. Төлбөрийн энэхүү систем нь зөвхөн орлого төвлөрүүлнэ гэхээсээ илүү нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Мөн зорчигчдын талаар тоон мэдээлэл, үйлчилгээ явуулж буй ААН болон жолоочийн гүйцэтгэлийн тайлан зэргийг нэгтгэж гаргадгаараа онцлогтой. Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих зарчим буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Сэтгэгдэл бичигдээгүй байна