Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явц болон тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд Сэлбэ дэд төвд 2206 нэгж талбараас 2095 нэгж талбарыг чөлөөлсөн. Ханын материал орон сууцжуулах төсөлд 213 нэгж талбараас 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Баянбүрдэд 85 нэгж талбараас 65 нэгж талбарыг чөлөөлсөн. “Улаанбаатар арена” төслийн хүрээнд 15 нэгж талбар чөлөөлөхөөс 8 нэгж талбарыг чөлөөлсөн. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн он дамжин хэрэгжиж буй нийт 2519 нэгж талбараас 2378 нэгж талбарыг чөлөөлжээ.
Авто зам, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн хүрээнд Туулын хурдны замын газар чөлөөлөлтөөр 38 нэгж талбарыг чөлөөлсөн. Ариутгах татуургын Туул-1 коллектор ажилд 51 нэгж талбарыг чөлөөлсөн. БЗД-ийн 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөл 4 км авто зам барих ажилд 165 нэгж талбар чөлөөлөхөөс 132 нэгж талбарыг чөлөөлсөн. СБД-ийн 23 дугаар хороо, Оргил төслийн дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугамын ажилд 59 нэгж талбар чөлөөлөхөөс 53 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн хүрээнд Гандангийн жишиг гудамж, тохижилт бүтээн байгуулалтын ажилд 36 айлын газрыг чөлөөлсөн. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд 158 нэгж талбараас 121 нэгж талбарыг чөлөөлсөн. Гал унтраах, аврах анги байгуулах ажилд 41 нэгж талбараас 34 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Харин 2026 онд 153 төсөл, арга хэмжээний хүрээнд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөхөөр ажлууд үргэлжилж байна. Тодруулбал, дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах 9 төсөл арга хэмжээгээр 1493 нэгж талбар чөлөөлнө. Авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний 68 төсөл арга хэмжээгээр 5674 нэгж талбар чөлөөлнө. Үүнээс 3029 нэгж талбар нь Тойрог замын газар чөлөөлөлт байх юм. Мөн нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн 76 төсөл, арга хэмжээгээр 1497 нэгж талбар чөлөөлнө гэв.
Газар чөлөөлөх явцад нэгдүгээрт, хуулийн хэрэгжилт болон хөрөнгө оруулалт, төсвийн асуудал, хоёрдугаарт, газар, үл хөдлөх эд хөрөнгийн шүүхийн маргаан, гуравдугаарт, газар албадан чөлөөлөх, дөрөвдүгээрт, газар чөлөөлөх ажлын явцыг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага хамгийн их тулгамдаж байна. Түүнчлэн газар чөлөөлөлтийн дэд систем, мэдээллийн хяналтын самбар буюу Dashboard хийх шаардлагатай байгаа талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ЦЕГ: Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Ielts-100” 2 дахь удаагийн хөтөлбөр амжилттай өндөрлөлөө
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ц.Сандуй: Улс орны гадаад нэр хүнд болон олон улсын хамтын ажиллагааны асуудалд хариуцлагатай мэргэжлийн ёс зүйтэй хандахыг УРИАЛЖ байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна