2026 оны гуравдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 25-ныг хүртэлх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 18-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Хур тунадас: 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 16, 17-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 17-нд хүйтэн байх боловч бусад хугацаанд шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Сэтгэгдэл бичигдээгүй байна