Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.362 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11658, орон нутагт 2704 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 16-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 14 хүн, хөдөө орон нутагт 44 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5239 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3494, 5-9 насны 1840 хүүхэд, 15-19 насны 1780 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1782 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна