Нийтийн тээврийн “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ.
"Улаанбаатар Трам" төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байна. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох "Улаанбаатар Трам" төслийн хоёрдугаар шугамыг 2026-2028 онд барьж дуусгах юм. Оролцогчдын тендерийн баримт бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар хүлээн авна. Тендерийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутад нээнэ. Төслийн нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй. Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм.
Yийтийн тээврийн "Улаанбаатар Трам" төслийн хоёрдугаар шугам (Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл) төсөл хэрэгжсэнээр оргил цагт тухайн чиглэлд цагт 6989 зорчигч тээвэрлэж, авто замын ачаалал 12.2 хувиар багасах урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонн, азотын исэл жилд 301.9 тонноор багасаж, хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх юм. Зорчигч автобусаар 90-100 минутад туулах зайг трамвайгаар 35-40 минутад туулах боломжтой. Өртөө орчмын бүсэд жижиг, дунд бизнес хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх хугацаанд 300 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 135 байнгын ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Улаанбаатар Трам төсөл нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай нийтийн тээврийн шинэлэг шийдэл гэдгээрээ онцлогтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Сэтгэгдэл бичигдээгүй байна