Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 3 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, “Чандмань Налайх” ОНӨАТҮГ-т хүргүүлсэн зөвлөмж болон хууль хэрэгжүүлэх тухай албан бичгийн хэрэгжилт, Эрүүл мэндийн яамны төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа, Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох явц, “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилт зэрэг үйл ажиллагаа, бичиг баримтуудад дүн шинжилгээ хийж, Мал эмнэлгийн ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэв.
Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын баталсан “Дүүргийн Засаг даргаас нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэх журам”, Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай журам” зэргийг хянав.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 725 албан тушаалтныг хамруулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Сэтгэгдэл бичигдээгүй байна