Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна.
Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна.
Үндсэн барилгын каркас, фасад, өрлөгийн ажлууд бүрэн дуусаж, дотор засал болон гадна инженерийн шугам сүлжээ, явган зам, авто зогсоол, авто замын ажлуудыг хийж дууссан.
Гадна тохижилтын талбайн суурийн бетон цутгалтын ажил мөн дуусаад байна.
Уг бүтээн байгуулалт нь нийт 2.9 га буюу 29920 ам метр талбайд хэрэгжих бөгөөд гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөг, гүйлт болон дасгалын талбайтай цогц спортын орчныг бүрдүүлэх юм. Ингэснээр иргэд ногоон байгууламж, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэнэ.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
“Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
Монголыг зорин ирэх жуулчдын тоо эхний 4 сард 35 хувиар өсжээ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван гүүрэн гарц барина
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна