Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад үр нөлөө үзүүлэх томоохон төслийн нэг нь Туулын хурдны зам.
Уг төслийн хүрээнд байнгын болон түр ашиглах дөрвөн кемп байгуулна.
Өнөөдрийн байдлаар байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Туулын хурдны зам нь зургаан эгнээ 32 км урт бөгөөд Налайхын замын Улиастайн буцаж эргэх хэсгээс эхлэн Дархан болон Эмээлтийн авто замын огтлолцох уулзвар хүртэл үргэлжилнэ.
Үндсэн трасс дагуух түр замын ажлыг гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. Газар шорооны ажлын хүрээнд хөрс хуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэх бөгөөд улаан шугамаа хүлээлцсэн. Мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг зураг төслийн хүрээнд зөвшилцөж, шийдлүүдээ боловсруулсан. Тавдугаар сарын 10-нд шугам сүлжээний ажлуудын нарийвчилсан зураг төсөл бүрэн дуусна. Үндсэн трассын зургийн ажлыг тавдугаар сарын 15-нд магадлалаар батлуулж дуусна.
Туулын хурдны замын гүүрний дам нуруу цутгалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс, гүүрний барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Туулын хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Туулын хурдны замаар зорчих тооцоот хурдыг 100 км/цаг байхаар төлөвлөсөн. Нийт долоон байршилд олон түвшний огтлолцол байгуулж, нэг болон хоёрдугаар тойрог замтай холбогдох байдлаар Туулын хурдны замыг төлөвлөөд байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна