Олон нийтийн сүлжээгээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой худал зар, ташаа мэдээлэл түгээсэн гадаадын иргэнийг илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авлаа.
Тодруулбал, WeChat сүлжээнд байршуулсан “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл гаргуулж өгнө, мөн албадан гаргах арга хэмжээнээс чөлөөлүүлнэ” гэх агуулгатай зарын дагуу хяналт шалгалт явуулахад БНХАУ-ын нэр бүхий иргэн нь олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Иймд тухайн гадаадын иргэнийг “Тусгай тэмдэглэл”-д бүртгэж, цаашид Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэв.
Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээр дурдсанчлан худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), мэдээллийн лавлах 1800-1882, мөн хиймэл оюунд суурилсан чатботоос монгол, англи, хятад, солонгос, орос хэлний сонголттой мэдээлэл авах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна