Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоон хоногт 479 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлжээ

Moderator
12 цаг 6 минутын өмнө

Цагдаагийн байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 51.672 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд 479 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 154, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 22, Өмчлөх эрхийн эсрэг 167, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 88, Бусад 18 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 147.711 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 147.681 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 146.214 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1467 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2698, Танхайрах 354, Хүний биед халдах 237, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 387, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 142.104, бусад 1901 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 18.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 312 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 75 иргэнийг 8.315.000 төгрөгөөр шүүхээр торгож шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал

Архидан согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, бусдын амь насыг хохироосон байна

Энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 23 цагийн орчимд “Хашааны буланд цус болчихсон согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хамт архиадн согтуурч байсан хүмүүс хоорондоо маргалдаж, 61 настай, эрэгтэй “Э” нь, 35 настай, эрэгтэй, “Б”-г хутгалж, амь насыг нь хохироосон байна.

Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж, сэжигтэн “Э”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна