Монголын үзэсгэлэнт ээжүүд

Moderator
2026/03/08

???????????? ЭЭЖДЭЭ????????????

Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн
Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан
Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн
Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн
Зүүдээрээ манаж зааж сургасан
Урмаар тэтгэж бурмаар шагнасан
Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан
Насаараа зовж араас минь санааширсан
Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан
Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.

Монголын бүх сайхан ээжүүддээ баярын мэнд хүргэе????????????


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 109.41.114.61
    2026/03/08

    Сайхан ээж нарт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, баярын мэнд хүргэе ????????

    Хариулах