Нэн ховор амьтан болох "Шивэр хандгай"-г агнасан иргэний үйлдэлд шүүхээс 2 жилийн хорих ял оногдууллаа.
Цагдаагийн байгууллагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтыг зохион байгуулахад иргэн Б нь нэн ховор амьтны жагсаалтад багтсан шивэр хандгайн махыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, мөн биедээ зэвсгийн чанартай зүйл авч явсан үйлдлийг хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн.
Тодруулбал, Монгол улсын иргэн Б нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Нэн ховор амьтан”, Монгол Улсын улаан номын “Нэн ховор” зүйлд багтсан “Шивэр хандгай”-г Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутгаас агнасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж тус хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд иргэн Б-г Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэгдсэн.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 49-р зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх тухай хуулийн заалтын дагуу хохирлыг 39,400,000 төгрөгөөр тооцохоор нөхөн төлүүлсэн.
Иймд иргэд та бүхэн хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч, байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Прокурор Г.Баясгалан 16 настай охиныг хөнөөсөн хэрэгт анхнаас нь хяналт тавьсан учир түүний хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулсан"
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна