Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Тус төсөл нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан бөгөөд хотын үндсэн болон гол гудамж, замуудын огтлолцлоос үүдэлтэй саатлыг инженерийн цогц шийдлээр бууруулахад чиглэж буй.
Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулан, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой.
Нийт 18 байршилд 4,500 метр урт нүхэн гарц, 9,000 метр авто зам шинээр барьж байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд таван байршилд техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулж баталсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар, Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Баянзүрх дүүргийн Офицерийн уулзвар, Наадамчдын замын явган хүний гүүр, мөн Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд Нарт хотхоноос зүүн тийш гүүрэн байгууламж барих юм.
Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан бөгөөд хотын төвийн бүсийн замын ачаалал буурч, зорчих хугацаа богиносох, шатахуун зарцуулалт багасах, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр нөлөө бий болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлнэ
"Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдууллаа
Нийтийн албанд томилогдох 645 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулна
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна