"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа" сэдэвт сургалтыг энэ оны гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд зохион байгуулж байна.
Сургалтыг Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр тус улсын Холбооны мөрдөх товчооны сургагч багш нар явуулж байгаа юм.
Сургалтад Эрүүгийн цагдаагийн алба, Гэмт хэрэг мөрдөн шалгах алба, Хар тамхитай тэмцэх алба болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид хамрагдаж байна.
Алба хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх орчин үеийн техник, технологийн дэвшилтэд тулгуурлан хурдан шуурхай ажиллах, мөнгө угаах гэмт хэргийн чиг хандлага, ялангуяа хил дамнасан шинжтэй, цахим орчинд үйлдэгддэг, виртуал хөрөнгө болон далд, банкны систем ашигласан хэлбэрүүдийн талаар дэлгэрэнгүй судлан, мөрдөн шалгах ажиллагаанд дүн шинжилгээний сэтгэлгээ, баримт, нотолгоо тогтоох чадвар, цахим болон дижитал нотлох баримттай ажиллах арга зүй, виртуал хөрөнгийн мөрдлөг хийх үндсэн зарчим зэрэг орчин үеийн технологийн хэрэгцээтэй ур чадварыг эзэмших юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна