Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна.

2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1000 гаруй иргэн, мөн 02 дугаар сарын 27-ны өдөр 400 гаруй иргэн (ихэнх нь өндөр настан, хүүхдүүд) хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг Монгол цэргүүд шуурхай хүлээн авч, нийт 1400 гаруй энгийн иргэнийг хамгаалалтад аван ажиллаж байна.

Энгийн иргэдийг хамгаалах ажиллагааны хүрээнд цэргийн багийн зүгээс эмнэлгийн майхан төхөөрөмжлөн анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, шаардлагатай иргэдийг бусдаас тусгаарлан зохион байгуулалт хийжээ.

Түүнчлэн хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва, сувилагч алхах ахлагч Д.Ууганбаатар нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсан байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энхийг сахиулах үүргийнхээ хүрээнд энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хариуцлагатай, шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллаж байгааг энэхүү үйл ажиллагаа илтгэн харуулж байна.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна