Яармаг, Арцат –Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганы угсралтын ажил бүрэн дууслаа.
Тус төсөл нь 4.2 км урт шугамтай, 6.5–42 метрийн өндөртэй тулгуур багануудтайгаар төлөвлөгдсөн.
Ийнхүү төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил 61.7 хувийн гүйцэтгэлд хүрээд байна.
Төслийг Франц улсын дүүжин замын систем үйлдвэрлэгч “Poma Group” компанитай хамтран дотоодын “Моннис Инженеринг” групп гүйцэтгэж байна.
Талбайн ахлах инженер Д.Батчулуун “Тулгуур багануудыг суурилуулах явцад аюулгүй ажиллагаа, барилгын норм, стандартын мөрдөлтийг нэн тэргүүнд тавин ажиллалаа. Өнөөдөр цасан шуургатай байсан ч салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнд байсан тул угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн” гэв.
Тулгуур багануудыг бүрэн угсарснаар төслийн дараагийн шат болох ган татлага (тросс) татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэж байна. Тус чиглэлд ашиглах 112 тонн жинтэй ган татлагыг 19 тулгуур баганын дээгүүр агаараар сүвлэн татаж суурилуулах бөгөөд уг ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Яармаг, Арцат–Хархорин, Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг богиносгох, байгальд ээлтэй нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон дэд бүтцийн төсөл юм.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна