Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Moderator
16 цаг 46 минутын өмнө

2026 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын  02-нд нутгийн зүүн хагаст, 03-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч,ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. Гуравдугаар сарын 05-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Хур тунадас: 02-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна, 04, 06-нд Хангайн уулархаг нутгаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 07-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө -22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө -10-15 хэм хүйтэн байна.

Гуравдугаар сарын 03 дугаар сарын 05-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 04-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 02-04-нд хүйтэн, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-32 хэм бусад хэсгээр -2-25 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 03 дугаар сарын 06-наас өдөртөө хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор 2-25 хэм, бусад хэсгээр 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна