Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэх, стандартын зогсоол, тэмдэг тэмдэглэгээг хийх зэргийг хөндлөө.
А.Баяр “Ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран скүүтэр, мопед байршуулах зориулалтын зогсоолыг хийж дуусгая. Энэ ажлыг хийхдээ хувийн хэвшил, скүүтэр түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахаас гадна иргэний аюулгүй байдал нэгдүгээрт. Тиймээс И-Монголиа, Дан систем зэрэгтэй хамтран ажиллаж, насанд хүрсэн иргэнд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг болоход анхаарч ажиллана” гэлээ.
Өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтэрийн зогсоол бий болгосон бол энэ жилийн тухайд, Их тойруу дотор 300 байршилд 6000 зогсоол хийх боломжтойг албаныхан танилцууллаа. Ингэхдээ зогсоолын тэмдэглэгээ болон босоо тэмдэг хийхээр төлөвлөжээ.
Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат “Цахилгаан дугуй, мопед нь техникийн шаардлагын тухайд, L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэл учраас толь, гэрэл, тормозны механизм бусад шаардлагыг хангуулахад анхаарч, дугаар олгох эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох албаныхантай зөвшилцөж байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баяр: Мопед, скүүтэрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Э.Бат-Үүл: Хотын дарга хэл амандаа эрэмгий. Хэрэг нь ч гардаг. Засгаас авсан шийдвэрлэгдээгүй хэдэн ажлыг шийдэх хэрэгтэй. Тэгвэл бүр мундаг шүү
Монголын улстөр, МАН Д.Амарбаясгалангаар ДУТАХ УУ
МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр“-т зориулсан 256 бөхийн барилдаан маргааш болно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна
Автобусны буудлаа зарлаагүй “Трансбус“ ХХК-ийг 250 мянгаар торгожээ
Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр, Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх зодоглоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна