Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх сард болох тов гарсанаар БХБОС-ын сайд Э.Бат-Амгалан өрсөлдөхөө илэрхийлсэн билээ. Тэр дуулианы араас нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар Хотын дарга, Нийслэлийн МАН-ын даргад Э.Бат-Амгалангаас Х.Нямбаатар нь дээр болохыг сануулж жиргэсэн билээ. Түүний хариуд Э.Бат-Амгалан "Жинхэнэ монгол хүн ач зээгээ хараад, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө юм яриад сууж байх ёстой байтал амьд тролл болж, ийм балай юм яриад сууж байна" гэсэн бол Нийтлэлч Баабар Би ач зээгээ хараад гэртээ л байгаа шүү дээ. Зөнөхийн хувьд сэтгэцийн талаар төрийн бөөс хуурс болсон энэ луйварчингаас мянга дахин эрүүл саруул" гэж сөрсөн юм. Энэ хоёрын дуулиант жиргээний дундуур Хотын дарга асан Э.Бат-Үүл одоогийн дарга Х.Нямбаатарт зөвлөгөө хэлжээ.
Тэрбээр: "Хотын дарга хэл амандаа эрэмгий. Хэрэг нь ч гардаг. Засгаас авсан шийдвэрлэгдээгүй хэдэн ажлыг шийдэх хэрэгтэй. Нэгд, замын цагдааг хотын мэдэлд авч, түгжрэлийг шийдэх. Хоёрт, Улаанбаатарын дулаан хангамж болон эрчим хүчийг мэдэлдээ авах. Гуравт, Богд уулын ойн бүсээс бусад барилгажсан болон барилгажих газрыг хотын мэдэлд авах. Эдгээр ажлыг хийчих. Тэгвэл бүр мундаг шүү" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна