Улс төрд нөлөө бүхий этгээдүүдээс нүүрсний гэх хэргээр ял сонссон хүн бол УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан. Түүний хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял сонссон. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, түүний хорих ялыг 4 сараар бууруулж байв.
Тодруулбал, тэрбээр анх 2024 оны нэгдүгээр сард шүүхээс ял сонсож байсан. Ингэснээр суллагдах хугацаа нь энэ оны 6 дугаар сард дуусах ёстой ч Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно" гэж заасан. Энэ дагуу, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө цагдан хоригдсон хугацааг нь хасаж тооцож байгаа аж.
Мөн тэрбээр хоригдох хугацаандаа номын санч хийж байсан бөгөөд шагналын хоногоор шагнуулсан зэргээ тооцуулснаар өнөөдөр суллагдах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баяр: Мопед, скүүтэрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Э.Бат-Үүл: Хотын дарга хэл амандаа эрэмгий. Хэрэг нь ч гардаг. Засгаас авсан шийдвэрлэгдээгүй хэдэн ажлыг шийдэх хэрэгтэй. Тэгвэл бүр мундаг шүү
Монголын улстөр, МАН Д.Амарбаясгалангаар ДУТАХ УУ
МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр“-т зориулсан 256 бөхийн барилдаан маргааш болно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна
Автобусны буудлаа зарлаагүй “Трансбус“ ХХК-ийг 250 мянгаар торгожээ
Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр, Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх зодоглоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна