Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.260 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11609, орон нутагт 2646 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 25-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ.
Одоогийн байдлаар эмнэлэгт 32 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 20 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 13 хүн байгаа гэнэ.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5219 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3445, 5-9 насны 1830 хүүхэд, 15-19 насны 1773 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
Ц.Гарамжав: Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна