Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Moderator
4 цаг 37 минутын өмнө

Хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байна.

Жишээлбэл, Халх, Мэнэнгийн тал, Туул, Шишгэд, Хэрлэн, Увс нуур тэс гол, Орхон, Хануй, Умард говь, Хяргас нуур, Завхан гол, Хараа, Онги, Идэр, Таац зэрэг голын сав газруудын 80-95 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 8.5 шоо.км бол Улз гол Хөх нуур, Чулуут, Үенч, Бодонч, Хар нуур, Ховд гол, Сэлэнгэ мөрөн, Онон, Бөөнцагаан, Дэлгэрмөрөн, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 50-80 хувь орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 3.5 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна