Дэлхийн сонсгол хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын ерөнхий газар, “ЭМЖЖ” ХХК-тай хамтран "ENT CARE" аяныг хэрэгжүүлнэ.
Энэхүү аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, политехник коллежийн ахлах ангийн 14-18 насны суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад чих, хамар, хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгох, эрт оношилгооны ач холбогдлыг ойлгуулж, эрүүл мэндийн зөв дадлыг төлөвшүүлж, сургалт мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулна.
Тус аяны хүрээнд зорилтот 6 ерөнхий боловсролын сургууль, 3 политехник коллежийн 14-18 насны 3000 суралцагч, багш, удирдах болон бусад ажилтанд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг олгох, урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхийг зорьж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна