Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо

Moderator
4 цаг 8 минутын өмнө

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу дараах 6 байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов. Үүнд:

  1. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Рафаэл интернэйшнл” 

  2. Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй “Caritas Czech Republic”
  3. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Ивээлт гараг”
  4. Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Ла Миссион дэ Жуа” 

  5. Оросын Холбооны Улсад төвтэй “Силквей Ралли”
  6. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Байгаль орчны мониторингийн үндэсний төв”

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 70 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна