“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.
Тодруулбал, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна