Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд дипломат албаны дээд цол хүртээлээ.
Гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг:
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол”-ыг:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат албаны дээд цол хүртсэн эрхмүүдэд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойн баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.
Цаашид улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.
Мөн дипломатуудад болон гэр бүл, хамт олонд нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна