Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн золголт хийх уламжлал Монгол орны өнцөг булан бүрд өргөн хүрээнд зохион байгуулагддаг.
Дээрх өдрүүдэд хүн амын нягтаршлаас хамааран ялангуяа нийслэл хотын тодорхой бүсүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, хөдөлгөөний эрчим буурдаг. Үүнтэй холбоотой иргэд, байгууллагаас “Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэвшүүлэн, өөрсдийн эзэмшлийн талбай, зогсоолыг золголт хийж буй иргэдэд түр хугацаанд нээлттэй ашиглуулах санаачилга гаргасан нь цахим орчинд олон нийтийн талархлыг хүлээгээд байна.
Өнөөдрийн байдлаар бүх шатны төрийн байгууллага болон Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл зэрэг хувийн хэвшлийн 34 байгууллага баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлээд буй уриалгыг дэмжин оролцохоо илэрхийлээд байна.
Иймд иргэн, аж ахуй нэгж Та бүхнийг баярын өдрүүдэд “Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ойн санд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг X сард бүрэн нийлүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна