Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, нийгэм, эдийн засгийн байдал, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцууллаа.
Тэрбээр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахмад багш З.Цэдэннямыг Гавьяат багш, “Ундрах бүл” хоршооны дарга Л.Гансүхийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа.
Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, удахгүй болох “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн аймгийн Батноров сумын иргэдтэй уулзаж, Баянбулаг багийн малчин Б.Ганбатын гэр бүлд Улсын аварга малчин цол гардууллаа.
Б.Ганбат нь гэргий П.Ариунбилэгийн хамт 30 орчим жил мал маллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жил 100 эхээс 100-110 төл бойжуулж, 2025 оны эцэст 1,229 толгой мал тоолуулсан байна.
Сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 10 өрхийг 620 толгой малтай болгож зургаан шавь малчинтай болжээ. Б.Ганбат нь 2016 онд Сумын аварга малчин, 2020 онд Аймгийн аварга малчин цол хүртэж байжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн саальчин Ц.Баярмаад Улсын аварга саальчин цол хүртээлээ.
Ц.Баярмаа нь мал сүргээ жил дараалан өсгөн үржүүлж, 2025 оны эцэст 350 толгой малтай болоод байна. 47.5-93.8 мянган литр сүү сааж, цагаан идээгээ зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ арга туршлагаа залуу малчдад сурган хоёр шавьтай болжээ.
Ц.Баярмаа нь 2021 онд Сумын аварга саальчин, 2023 онд Аймгийн аварга саальчин цол хүртэж, 2025 онд МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан тугалын эзэн”-ээр шалгарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна