Сүхбаатар дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Канте” бааранд энэ сарын 14-нд залуус зодолдож, нэгэндээ гэмтэл учруулжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус бааранд үйлчлүүлж байсан рэппэр Буман гэх залуугийн биед нэг бус хүн нийлж халдсан гэнэ.
Тэдний дунд хэдхэн хоногийн өмнө найман сарын хугацаагаар зорчих эрх хасах ял шийтгүүлсэн, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан байжээ. Цагдаагийн байгууллагынхан эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд хяналтын камерын бичлэгийг нь эд мөрийн баримтаар хураан авч нягталж байгаа аж. Энэ бичлэгт Б.Амарсайхан бусдад халдсан гэх баримт байхгүй гэсэн мэдээлэл бидэнд ирэв. Харин хамт явж байсан залуус нь Буманд халдсан бичлэг үлдсэн аж. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилуулаад байгааг ШШЕГ-ынхан ч батлав.
Рэппэр гэх Буман нь Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт зодуулан гэмтсэн хохирогч Д.Саяннямбуугийн найз гэсэн мэдээлэл ч байна.
Эх сурвалж: Livetv.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ойн санд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг X сард бүрэн нийлүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна