Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлж байна.
“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд төрийн нийт үйлчилгээний 90 хувийг цахимжуулах зорилт тавин ажиллаж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагуудын хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүх үйлчилгээг улсын хэмжээнд тодорхойлох, тоолох, бүртгэх, ил тод болгох ажлыг зохион байгууллаа.
Судалгаанд төрийн 6,031 байгууллага хамрагдаж, давхардсан тоогоор 19,224 үйлчилгээ бүртгэгдэн, төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн байна.
Эдгээр үйлчилгээний 77 хувь нь төрийн болон төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдээр дамжуулан цахимаар, 23 хувь нь уламжлалт буюу цаасан суурьтай хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд хүрч байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар төрийн үйлчилгээний мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, цахим шилжилтийн явцыг ил тод болгох зорилгоор төрийн үйлчилгээний бүртгэлийн services.khurdan.gov.mn цахим системийг ашиглалтад оруулж, байгууллага тус бүрийн үйлчилгээ болон цахим шилжилтийн хувийг олон нийтэд нээлттэй байршуулаад байгааг онцоллоо.
Цаашид үйлчилгээний нэршлийн зөрүүг арилгах, давхардалгүй мэдээллийг нарийвчлан сайжруулах, системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийх, мэдээллийг тогтмол шинэчлэн бүртгэх зохицуулалтыг холбогдох байгууллагуудад хариуцуулан хэрэгжүүлж, уламжлалт суурьтай явагдаж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна гэлээ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗГ: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна
ЗГ: Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө
ЗГ: Төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна