Тарвалин хийдийн нэрэмжит, Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан 832 бөх зодоглосноос Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Амарсайханы Тодмагнай 10 даван түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Батбаярын Золбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Алтай Агро Трейд ХХК, "Хантайшир" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Л.Отгонбаяр, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Б.Цогт нар шалгарлаа.
Дунд шөвөгт Орхон аймгийн харъяат, сумын заан М.Цогтгэрэл, Төв аймгийн харьяат,сумын заан М.Өсөхбаяр, Завхан аймгийн харъяат, сумын заан Б.Лхагварагчаа нар шалгарсан юм.

Бага шөвөгт Говь-Алтайн заан У.Буянтогтох, Өвөрхангайн заан Э.Бямбаабаатар, Баян-Өлгийн заан Б.Жандос, Архангайн заан Ч.Даваадорж, Баян-Өлгийн заан С.Ердаулет, Архангайн залуу бөх Б.Цэрэнбат нар үлдэв.
НТВ телевизийн хамт олон уламжлалын дагуу түрүү бөхөд 2,0 сая, үзүүр бөхөд 1,0 сая, дөрөвт үлдсэн хоёр бөхөд тус бүр 500.000 төгрөгийн бай шагнал өргөмжлөлийн хамт гардуулсан юм. Маргааш 12:00 цагаас Аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн сар шинийн барилдаантай.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ойн санд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг X сард бүрэн нийлүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Ардын жүжигчний даллагатай цэнгэлдэхийн тайзнаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна