Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монголын парламентын төлөөлөгчид өчигдөр Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө.
Цэцэг өргөх ёслолд Монголын талын албан ёсны төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев оролцов.
Энэхүү цогцолборыг 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд амь үрэгдэгсэд, мөн дайны үед онцгой гавьяа байгуулсан баатар хотууд болон цэргийн алдар суут хотуудыг алдаршуулах зорилгоор байгуулж, 1967 оны тавдугаар сарын 8-нд нээжээ. 1997 оноос хойш нэр үл мэдэгдэх цэргийн булшийг хүндэт харуулын цэрэг хамгаалдаг болсон байна. Уг цогцолбор нь ОХУ-ын соёлын өв болон Цэргийн алдрын үндэсний дурсгалт газрын нэг юм.
Жил бүрийн тавдугаар сарын 9-ний “Ялалтын өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд хүндэт зочдоор уригдсан улс орны тэргүүн нар болон ОХУ-д айлчлал хийж буй гадаадын өндөр хэмжээний зочид уг цогцолборт цэцэг өргөдөг уламжлалтай хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗГ: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна
ЗГ: Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө
ЗГ: Төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна