Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг залилан мэхэлсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Тодруулбал, энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр хоёр иргэн фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан “Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн агуулгатай хуурамч зар мэдээллийн линкээр нэвтэрсний улмаас нийт 1,250,000 төгрөгөөр хохирчээ.
Иймд иргэд Та бүхэн төрийн байгууллага, Е-Mongolia платформын нэрийг ашигласан сэжигтэй зарын линкээр нэвтрэхгүй байх, үл таних этгээдэд хувийн болон санхүүгийн мэдээллийг дамжуулахгүй байх, мөн төрийн цахим үйлчилгээ нь иргэдээс сошиал сүлжээгээр дамжуулан линк илгээж мэдээлэл авах, дансны мэдээлэл шаардахгүй. Энэ төрлийн линк, холбоос цахимд байршсаныг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалж, цахим орчинд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ойн санд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг X сард бүрэн нийлүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Ардын жүжигчний даллагатай цэнгэлдэхийн тайзнаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна