Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит ерөнхий боловсролын 160 гаруй сургуулийн захиралтай уулзлаа.


Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 85 сургууль, цэцэрлэг баригдаж буй. Үүнээс энэ онд нийслэлээс 14 сургууль, цэцэрлэг барина. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн хангаж байгаа юм. Цаашид өмнө нь баригдсан хуучин сургуулиудад их болон урсгал засвар хийх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах бодлогыг баримтална. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт математик, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ 20 минутын хотод таван сургууль барихаас гурав нь төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай байх юм. Энэ мэт бусад дүүргүүд сургалтын чанарыг нэмэгдүүлэх санал, санаачилга дэвшүүлбэл хэрэгжүүлэх боломжтой” гэв.
Мөн “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд сүүний үйлдвэрүүд хариуцсан сургуулиуддаа савтай сүү байрлуулж, дуусахаар нь саваа сольдог байдлаар явбал үр дүнтэй. Ингэснээр хог хаягдал багасах, савлагааны нэмэлт зардал гарахгүйгээс гадна хүүхдүүд аягандаа сүү уух боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Харин нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын зүгээс “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтайг дурдан, тус хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой эсэхийг тодруулав. Түүнчлэн багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах хүрээнд орон сууцны асуудлыг шийдвэрлэх, хоол, унааны нэмэгдэл цалин хөлсийг нэмэх, залуу боловсон хүчнийг дэмжих, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоог батлах зэрэг хүсэлтээ уламжилсан юм.

Уулзалтын төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой гэв. Мөн өгсөн хүсэлтийг хүлээн авч, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт тусгах, холбогдох яамд нь уламжлах зэргээр бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ
АТГ: Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
"Ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12 мянган иргэн бий гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН"
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
Үерхэж байсан охиноо бусадтай нийлж зодсон 16 настай эрэгтэйг цагдаагийн газраас шалгаж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг маргааш давж заалдах шатны шүүхээр авч хэлэлцэнэ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
66.181.191.61
Demjnee
Хариулах