Судалгаагаар агаарын бохирдлын эх үүсвэрийн бүтэц нь автомашин 30 орчим хувийг эзэлж байна
Ус цаг уур, орчны судалгааны хүрээлэнгийн судалгаагаар нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн арванхоёрдугаар сард өмнөх оныхоос 23 хувь, нэгдүгээр сард 26 хувь буурсан байна. Албаныхны тайлбарласнаар энэ нь айл өрхүүд хагас коксожсон түлш хэрэглэж эхэлсэн, мөн зарим уурын зуух, дулааны эх үүсвэрийг шинэчилсэнтэй холбоотой аж.
Өмнөх судалгаагаар агаарын бохирдлын эх үүсвэрийн бүтэц нь айл өрх 55 хувь, уурын зуух ба станц 15 хувь, автомашин 30 орчим хувь гэж гарч байжээ. Өөрөөр хэлбэл бохирдлын томоохон хэсэг одоо ч авто тээврээс хамаарч байгаа ч энэ чиглэлд дорвитой арга хэмжээ хараахан хийгдээгүйг албаныхан онцолж байна.
Ирэх хавар бохирдлын эх үүсвэрийн шинэчилсэн судалгаа гарахаар төлөвлөсөн бөгөөд автомашины нөлөөллийн жин өсөх хүлээлттэй байна. Тиймээс цаашдын бодлого өрх, дулааны эх үүсвэрээс гадна авто тээврийн бохирдолд илүү төвлөрөх шаардлага нэмэгдэж байгааг холбогдох байгууллагууд санууллаа.
Эх сурвалж: cnbc.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна