Сэлбэ голын усны үндсэн тэжээл нь зун, намрын хур бороо байдаг тул усны түвшин нь ихээхэн тогтворгүй байдаг онцлогтой.
Арваннэгдүгээр сарын дундаас гуравдугаар сарын сүүлч хүртэл гол ёроолдоо хүртэл хөлдөж, урсацгүй болдог.
Үүний улмаас голын ус зөвхөн гүн цүнхээл бүхий хэсгүүддээ хэсэгчлэн тогтоол хэлбэрээр тогтон, бусад хэсгүүд нь бүрэн хөлдөх, эсхүл хатах байдалд орсны улмаас хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, амьдрах орчны усанд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ огцом багасахад хүргэж, улмаар загас олноороо хорогдох эрсдэл үүссэн.
Дээрх нөхцөл байдалтай холбоотой иргэний өгсөн мэдээллийн дагуу яаралтай арга хэмжээ авч, амьд үлдсэн хэсгээс 3 зүйлийн (шивэр сахалт эрээлж, ердийн варлан, хадран) загасыг зөөвөрлөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс, Могойт дэнж орчмын Туул голын харзалсан хэсэгт шилжүүллээ гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна