“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хотын дарга Х.Нямбаатар болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нь нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ (mini-grid) шийдлийг турших замаар 800 өрхийг төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбож, сэргээгдэх эрчим хүчээр халаах юм.
Тодруулбал, гэр хорооллын 800 өрхийг цэвэр, найдвартай эрчим хүчээр хангаж, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээг байгуулна.
Мөн 800 өрхөд цахилгаан халаагуур, тус бүрийн хүчин чадал нь батарей хуримтлууртай хосолсон 80 кВт-аас 1000 кВт хүртэлх нарны хавтанг суурилуулах юм. Төслийг 2027 оны 12 дугаар сард хэрэгжүүлж дуусна.
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл” нь Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр нэмэгдүүлэх жишиг загвар болон хэрэгжинэ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа
“Тусгай замын автобус/BRT” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үргэлжилж байна
Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамын санхүүжилтийн асуудлаар ОУСК-тай хамтран ажиллах санал солилцлоо
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна