Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, Теле камерын хяналтын нэгдсэн төвийг 2024-2025 онд байгуулсан. Энэхүү ухаалаг камерын системийг нэвтрүүлсний үр дүнд авто замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан байна.
Тодруулбал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ өдөр бүр замын хөдөлгөөний ачаалал хэвийн болох цагийг бүртгэж ажилладаг. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө буюу 2023, 2024 онд өглөөний оргил ачааллын цаг 10:30-11:30, өдөр 14:30-15:30, орой 21:30-22:30 цагт дунджаар бүртгэгддэг байсан.
Харин ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан буюу оргил цагийн ачаалал 10:30-11:30, 13:30-14:30, 20:30-21:30 цаг хүртэл үргэлжилж байна. Энэ нь түгжрэлээс үүдсэн алдагдсан цаг хугацаа болон шатахуун хэмнэх зэргээр эдийн засгийн үр өгөөжийг тодорхой хувиар нэмэгдүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна