Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14075 болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ. Эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 25 хүн, хөдөө орон нутагт 33 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5192 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3362, 5-9 насны 1811 хүүхэд, 15-19 насны 1755 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Төрөлт 5.7 хувиар буурчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Сэтгэгдэл бичигдээгүй байна