Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор "Улаанбаатар трамвай" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд трамвайн хоёр шугамыг төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтой байна.
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут, Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс чиглэлд 37 минут зорчих боломж бүрдэх юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулах эдийн засгийн өндөр үр ашигтай гэсэн тооцоолол гарсан. Түүнчлэн хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгслийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөг бууруулна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
ХӨСҮТ-ийн Эрчимтийн тасагт улаанбурханаар өвчилсөн 6 сартай хүүхэд хүнд оноштойгоор эмчлүүлж байна
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болон Бүсчилсэн хөгжлийн хороо хуралдлаа
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье
Сэтгэгдэл бичигдээгүй байна