Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ

Moderator
5 цаг 2 минутын өмнө

Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 4 гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өвлийн улиралд ялангуяа шинэ оноор БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд азийн улс руу аялал жуулчлалын шугамаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой цахим орчинд гадаад улсад аялах иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байна.

Тухайлбал өчигдөр “Бали руу аялалд явахаар нийт 13 хүний 36 сая төгрөгөө шилжүүлсэн гэтэл нэг ч хүний нислэгийн тийз захиалга баталгаажаагүй байна” гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Залилагч этгээдүүд гадаад улс руу хямд зардлаар аяллаар явах хүсэлттэй иргэдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан цахим орчинд таатай нөхцөл, хямд аяллын үнийг санал болгож улмаар сонирхсон иргэдтэй гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна