Төр нийгмийн зүтгэлтэн, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр /2026.02.02/ тохиож байна.
Их жанжны хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын гишүүд, дэмжигчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцон Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Төр нийгмийн зүтгэлтэн, гарамгай жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төрсөн. 1921 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1922 оны 12 дугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1923 оны 02 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 02 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна
Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, ажлын байр хадгалж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
Ч.Лодойсамбуу: Гадаадын банк оруулж ирэх нь эдийн засгийг бүхэлд нь гадаадын нөлөөнд оруулах эрсдэлтэй
Сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлжээ
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм
Сэтгэгдэл бичигдээгүй байна